
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг огцруулахыг шаардаж,
хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо
хоногийн нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Мал
сүрэг өссөн нь хуц ухны хийсэн ажил” гэж хэлсэн нь 5000 жилийн
тэртээгээс өдий хүртэл мал аж ахуйн салбарыг хөгжүүлж ирсэн малчин ардын
нөр их хөдөлмөрийг үгүйсгэсэн хариуцлагагүй үйлдэл болсон гэж тус
холбооныхон үзэж байгаа ажээ. Холбооныхон “Монголын мал сүргийн тоо
толгой 45,1 сая давж байгаа нь 144 мянган малчин өрхийн уйгагүй
хөдөлмөрийн үр дүн. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нь Ховд аймгаас
нэлээд олон малчдын санал авч, сонгогдсон хүн. Халуунд халж, хүйтэнд
хөрж, мал сүргээ адгуулан хариулдаг малчдыг хуц ухнаас дор үзэж,
доромжилсныхоо төлөө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь МАН-ын бүлгийн даргын
суудлаасаа огцрох хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн Малчдын нэгдсэн
холбооноос Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнгөрсөн нэг
гаруй жилийн хугацаанд хөдөө аж ахуй, тэр дундаа малчдад чиглэсэн
бодлого түлхүү явуулж байгаа гэв. Мөн Салбарыг хөгжүүлэх алхмуудыг
амжилттай хийж байхад эсрэгээрээ бодлого боловсруулагчдаас хариуцлагагүй
үг, үйлдэл илэрхийлэхтэй цаашдаа тэмцэх болно гэдгээ Малчдын нэгдсэн
холбоо илэрхийлэв.
Б.МИШЭЭЛ