
Дэлхийн хамгийн их хүн амтай тив бол Ази. Ази тивийн Энэтхэг, Хятад зэрэг улсад сүүлийн жилүүдэд интернэт болон гар утас хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй гэсэн тооцоо гарчээ. Үүнийгээ дагаад технологийн томоохон компаниуд Ази тивд өөрсдийн салбаруудынхаа тоог нэмэх, тусгайлсан шинэ загварын бүтээгдэхүүн гаргах болсон байна.
Хятад улс интернэтийн хэрэглээндээ хатуу хяналт тавьдаг ч тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо 800 саяд хүрээд буй тухай Techinasia сайтад мэдээлжээ. Энэ нь дэлхийн хамгийн их интернэт хэрэглэгчтэй улсын тоонд орохуйц үзүүлэлт юм.
Харин үүний дараа АНУ болон Энэтхэг бичигдэх болсон байна.
Т.БИЛГҮҮН