Ам.долларын ханш төдийлөн буурахгүй байна. Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1784 төгрөгт байгаа. Тэгвэл юанийн үнэ 286.26 төгрөг болжээ. Харин “Найман шарга” зах дээр ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1789 төгрөгт хүрээд байгаа бол юань 287 төгрөгийн ханштай байна. Долларын ханшийн өсөлтөд нүүрсний экспорт нөлөөлсөн гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.
Н.ГЭГЭЭ