“Камертон” unplugged тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

“Камертон” unplugged тоглолт хийнэ

“Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits: Unplugged” бие даасан тоглолтоо тавдугаар сарын 14-нд “Мишээл экспо”-д 19.00 цагаас ганцхан удаа хийхээр зэхжээ. 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан “Камертон” хамтлагийнхан 1999 онд анхны тоглолтдоо дуулж байсан бүх дуугаа ийнхүү 15 жилийн дараа фенүүддээ хүргэхээр болжээ. Гурван цаг 30 минут үргэлжилэх тус тоглолтын үеэр хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн тус тусын уран бүтээлүүдээсээ мөн толилуулах аж.

Тоглолтын тасалбарын үнэ 50 мянган төгрөг бөгөөд маргаашнаас худалдаанд гарах гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж