12 давхар орон сууцанд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

12 давхар орон сууцанд гал гарчээ

Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 100 айлын уулзварын хойно, “Одкон Холдинг” ХХК-ийн байрны дэргэд орших 79 дүгээр орон сууцанд гал гарчээ. 12 давхар орон сууцны барилгын 6-8 давхрын айлууд галд өртсөн байна. Онцгой байдлын алба хаагчид дөнгөж сая галыг бүрэн унтраасан бөгөөд одоогоор СБД-ийн цагдаагийн хэлтэс, эмнэлгийн ажилтнууд гал гарсан газарт ажиллаж байна. Галын улмаас угаартаж, хордсон хүн байхгүй ажээ.

Гал гарах үед зургадугаар давхрын айл эзэнгүй байсан тул галыг унтраах явцад хүндрэл гарсан байна. Оршин суугчдын хэлж буйгаар гал сөнөөгчид дуудлага өгснөөс хойш 20 минутын дараа ирсэн нь гал тархахад нөлөөлсөн гэж буй бол галын газарт ажилласан Нийслэлийн аврах, гал унтраах 10 дугаар ангийнхны зүгээс дуудлага хүлээн авснаас хойш долоон минутын дотор ирсэн гэх тайлбар өгсөн юм.

Галын шалтгаан, хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

Д.ЖАРГАЛ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж