
Санал асуулгад оролцсон өрхийг дүүргээр ангилбал, Сонгинохайрхан дүүргийн 7855, Чингэлтэй дүүргийн 4249, Баянгол дүүргийн 5648, Баянзүрх дүүргийн 7001, Сүхбаатар дүүргийн 4920, Хан-Уул дүүргийн 2859, Багануур дүүргийн 732, Багахангай дүүргийн 293, Налайх дүүргийн 1050 өрх хамрагджээ. Эдгээрээс 57,2 хувь нь гэр хороололд, 42,3 хувь орон сууцанд амьдардаг байна.
Сануулахад, нэг өрхөд сарын хугацаанд 15 ширхэг хогны уут үнэгүй тараадаг бөгөөд үүнд нийслэлийн төсвөөс жилд 3,5 тэрбум төгрөг зарцуулж байгаа билээ.
Д.ЖАРГАЛ