Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

3D-гээр ДАШТ үзээрэй

3D-гээр ДАШТ үзээрэй

“Тэнгис” кино театр, “Skytel”, “BNCA” ХХК, “Desoft” студи хамтран өнгөрсөн долоо хоногоос Өмнөд Африкт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд 3D дүрслэлээр үзүүлж эхлээд байгаа билээ.

Дэлхийн хөлбөмбөгийн “фестиваль” ид дундаа яваа энэ үед FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөг сонирхогчдод гайхамшигтай бэлэг барьсан нь FIFA түүхэндээ анх удаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 3D дүрслэлээр үзүүлж байгаа явдал юм. Энэ боломжийг өнгөрсөн даваа гаригаас эхлэн дэлхий нийтээр нэгэн зэрэг эхлүүлсэн бөгөөд дэлхийн аваргын тоглолт өрнөх бүх цэнгэлдэх, талбайд олон тооны камер байрлуулах боломжгүй учир тоглолт бүрийг гурван хэмжээст дүрслэлээр үзэгчдэд хүргэх боломжгүй байгаа юм. Хэрэв та хөлбөмбөгийн гайхамшигт ертөнцөд хамгийн ойр байхыг хүсвэл дараах хувиараас сонголтоо хийн, “Тэнгис” кино театрыг зориорой.

Б.Энх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж