![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/4/f541ccaa79f954dd/81d24ea90d0a9cdbbig.jpg)
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын улсын ахлах байцаагч нарын тавьсан актын дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Боловсролын их сургуулийн урд орших “Ионсей-Найрамдал” эмнэлгийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зогсоогоод байсан юм. МХЕГ-аас тус эмнэлгийг дахин шалгаж, актын хэрэгжилттэй танилцжээ. Актын хэрэгжилт 90,9 хувьтай байсан тул тус эмнэлгийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Тиймээс “Ионсей-найрамдал” эмнэлэг уржигдраас буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн байна. Тус эмнэлэг хүүхдийн өвчний үзлэг, оношилгоо болон сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Д.ЦЭЦ