
Ирэх сарын нэгний өдрөөс манай аймгийн нийтийн тээврийн салбарт 10 ширхэг том оврын автобус ажиллаж эхлэхээр төлөвлөж байгаа билээ. Тэгвэл уг автобусаар оюутан, сурагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, Дээр дурдсан иргэд 10000 төгрөгийн хөнгөлөлтийн карт авч түүгээрээ сарын турш том оврын автобусаар үйлчлүүлнэ. Учир нь манай аймагт ахмад настан 7 мянга гаруй, оюутан 4 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 4 мянга орчим оршин суудаг. ТАЗГ-аас хийсэн судалгаагаар манай аймгийн гэр хороололд оршин суудаг нэг иргэн өдөрт 2800 сард 84 мянган төгрөгийг зөвхөн нийтийн тээвэрт зориулдаг гэж байна. Тиймээс дээрх зарлгыг бууруулах зорилгоор энэ зохицуулалтыг хийж байгаа гэнэ. Өнгөрсөн 3-р сард нийтийн тээвэрт том оврын автобус үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй ААН-үүдийн дунд сонгон шалгаруулалт зарласан. Уг тендерт “Буган орд” ХХК шалгарсан. Тус компанийн зүгээс дээрх хөнгөлөлтийг үзүүлэхдээ төрөөс ямар нэгэн татаас авахгүй бөгөөд тодорхой хэмжээний эрсдэл хүлээх юм. Гэхдээ хөнгөлөлтийн картаар тодорхой тооны иргэдэд үйлчилж байгаа нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажил гэлээ.
Б.Ганбямба