
Эхний ээлжинд СХД-ийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27, Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24, Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16, Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18-р хороог шилэн кабелд холбож иргэний бүртгэлийн 5 үйлчилгээг хорооноос иргэдэд үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Маргааш буюу 4 дүгээр сарын 24-нд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны байранд 12 цагаас энэхүү үйл ажиллагааны нээлт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.