Гэвч “Лос Анжелес Лейкерс” багийн удирдлага болоод тоглогчид ирэх долоо хоногт дасгалжуулагчтайгаа хийх уулзалтаар түүнийг авч үлдэнэ, бодлыг нь өөрчилнө гэж найдаж байгаа юм.
NBA-ын 11 удаагийн аварга дасгалжуулагч лхагва гаригт зодог тайлах тийш бодол нь хандаж байгааг хэлсэн байна. 64 настай Жэксон дахин нэг шинжилгээ өгснийхөө дараа шийдвэрээ эцэслэн гаргах аж. Тэгээд шийдвэрээ багийн эзэн Жерри Басст дуулгах гэнэ.
Энэ ямар нэгэн мөнгөний төлөө биш, зөвхөн эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гэж Жэксон өгүүлжээ.
Улирлын тоглолтод 70,5 хувь, плей-оффт нийт 225 хожил авч, рекорд амжилт тогтоосны дээр Бостоны алдарт дасгалжуулагч Рэд Аурбакаас хоёр цом илүү болсон учир одоо түүний амжилтыг хэн нэг нь эвдэхэд бэрх болсон. Мөн хамгийн агуу дасгалжуулагч гэдэг цол түүнийх юм.
Гэвч хамгийн гол нь одоо байгаа бүрэлдэхүүн дахиад аварга авах боломжтой гэдэг шалтгаан Жэксоныг дахиад ганцхан жил үлдээж болох юм.
Баг болоод тоглогчид бүгд дасгалжуулагчаа эргэн ажилдаа орохыг хүсч байгааг Жэксон ч өөрөө мэдэж байгаа. Мөн Жаксон зодог тайлвал дараалан гурван жил аварга болох мөрөөдөл үгүй болж болохыг ч менежер Купчак ойлгож байгаа. Тийм учраас ирэх долоо хоногт хийх уулзалтаар их зүйл хийх шаардлагатай.
“Лейкерс энэ улиралд 12 сая ам.долларын цалинг алдарт дасгалжуулагчдаа өгсний дээр аварга авсны урамшуулал гээд хоёр сая ам.долларыг нэмжээ. Магадгүй Жэксон тус улсын мэргэжлийн спортууд дундаас хамгийн баян дасгалжуулагч болж байж болох.
Гэвч энэ бүхэн мөнгөний төлөө яригдахаа хэдийнэ өнгөрсөн гэдгийг түүний биеийн байдал харуулж байна.
Хэрэв Жэксон зодог тайлвал “Лейкерс”-ийн шилдэг бүрэлдэхүүнийг Байрон Скотт, Бриан Шау, Жефф Ван Ганди нарын нэг нь удирдах боломжтой.
Түүнчлэн плей-оффийн од тоглогч Дерек Фишер ирэх долоо хоногт чөлөөт агент болж байгаа боловч тоглогч ч, баг ч гэрээ байгуулах тал дээр асуудалгүйгээр тохиролцоонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна.