Өдөр бүр өөр өөр “өнгөтэй”
жиргээчид энэ өдөр сайн ч, саар ч мэдээтэй байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж эрүүл мэндийн шалтгаанаар Япон улсын зориод, уржигдар эх орондоо
ирсэн билээ. Твиттер, фэйсбүүк хэрэглэгчдийн дунд идэвхитэй жиргэдэг Ерөнхийлөгч маань
өчигдөр өөрийн твиттер хуудаснаа сумогийн дэвжээнд Монголын нэрийг гаргаж, тив
дэлхийд нэрээ мандуулж яваа их аваргуудтай авахуулсан зургаа оруулжээ. Энэ нь
жиргээчдийн дунд хамгийн их хандалттай, бахархмаар зургийн нэг болов. Энэ
жилийн хамгийн содон, бахархалтай зураг ч гэхэд болохоор байлаа. Ерөнхийлөгч маань
өөрийн твиттер хуудастаа “Цахиагийн ЭЛБЭГДОРЖ @elbegdorj.Сайн уу, уулзалт хүн
ихтэй л байна. Сумогийн 60 түрүү. Дөрвөн Монгол Ёокузана. Асашюрү, Хакухо,
Харумафүжи, Какүрю” гэж бичсэн байсан нь жиргээчдийн дунд хамгийн
их хандалттай жиргээ байсан юм.
–Ochirbold @Ochirboldo Төр засаг чинь
хямраад байна. Хориг тавих бол тавиад энэ тогтворгүй байдлаа хурдан засна уу!!!
–gangaa @gangaad saihan zurag bna 🙂
–Agimaa @AgimaaD маш сайхан зураг
байна.Монголын бахархал болсон эрхэмvvд
–sanduinjud @sandui1 yostoi
goyo zurag bna daa!
–Ochirbold @Ochirboldo Сайхан зураг байна шүү. Дөрвөн
аваргатайгаа Ерөнхийлөгч сайхан харагдаж байна.
Өнгөрсөн намраас хойш
шүүмжлэл дагуулаад буй сурагчийн дүрэмт хувцас өчигдөр мөн жиргээнд орж ирэв.
Анх удаа сурагчийн дүрэмт хувцсаа дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь тухайн үедээ
шүүмжлэл дагуулж байсан. Гэвч энэ удаад тавдугаар ангийн хүүхдийн өмдийг хэрхэн
оёсон талаар нэгэн жиргээч жиргэв. Энэ асуудал үнэн эсэхийг мэдэхгүй ч ямартай
ч жиргээчдийн анхаарлыг татсан сэдэв болсон юм. Энэ талаар жиргээчид,
–Өглөөний ГҮЙГЧ@tenemel.
Эрх мэдэлтнүүдийн бизнес. Бөхмөрөн
сумын 5-р ангийн сурагч өмсөх өмдөө бариад зогсож байгаа байдал.
–Yumi @FashionYumi шинэ формны өмд нь юм
уу?
–Өглөөний ГҮЙГЧ @tenemel
тийм ийм л шахааны панз хийж байна даа цаагуур чинь… томдцон өмдийг хэзээ
өмсөнө гэж хадгалах уу?
–Yumi @FashionYumi Размер рост нь уг нь
хоорондоо уялдаатай баймаар юм… 5 ангийн хүүхдэд ийм том хувцас хийхээр ашиггүй
бмаар…
Үүний дараагийн шүүмж бол ерөнхний боловсролын сургуулийн сурагчдыг
автобусанд үнэгүй зорчуулах талаар байлаа. Энэ талаар нэгэн өдөр тутмын сонин
уриалга гаргасан бөгөөд үүнийг нь жиргээчид ч бас дэмжиж байгаагаа илэрхийлсэн
юм. Үнэндээ нас биед хүрсэн, 18-аас дээш насны оюутнуудыг автобусанд үнэгүй
зорчиж байгаад хэзээнээсээ л эцэг эхчүүд дургүй байсан. Гэвч энэ бүхний гол
хариулт нь сонгуульд санал өгдөггүй болохоор ерөнхий боловсролын сургуулийн
сурагчид автобусаар үнэтэй зорчиж байгаа, харин оюутнуудын хувьд санал өгдөг
учраас улстөрчдөд ашигтай гэдгийг жиргээчид шүүмжилж байлаа.
Цахим Болжмор