Ирэх зун багаас хамааралгүй чөлөөт агент болох бүх оддын тоглогч маань энэ улиралд “Юта Жазз” багт ялагдал хүлээж плей-оффоос мултарч байсан. Учир нь түүний багийн нөхөд хангалттай сайн байж чадаагүй юм.
Дээрээс нь дасгалжуулагч Жорж Карл тэдэнтэй хамт байгаагүй билээ.
Хэдийнээ таван жилийг Дэнвэр хотод өнгөрүүлж, Наггетс багийн төлөө хүчин зүтгэсэн ч Мелогийн хувьд хамгийн оргил амжилт нь 2009 онд бүсийн аваргын төлөө тоглосон нь байлаа. Мэдээж залуу довтлогчийн хувьд үүнээс илүү амжилтыг хүсч байгаа нь ойлгомжтой.
Өөрийн карьераа энэ хотдоо дуусгаж болох ч эцэст нь ялагч болсон байх нь чухал гэж тэрбээр Yahoo! Sports-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Магадгүй тэрбээр ирэх зуныг хүлээж болох юм. Учир нь NBA мөнгөний алдагдлаасаа болоод ажил хаялтад хүрч болзошгүй. Энэ нь комишнер Дэвид Стерн багуудын цалингийн цэсний хамгийн доод хэмжээг тогтооно гэдгээ зарласан байгаа билээ.
Тэгэхээр түүний хувьд одоо мөнгөн дүн биш багийн хамтрагчид, тэр дундаа аварга авах боломжтой бүрэлдэхүүнийг хүсч байгаа. Өнгөрсөн улиралд Денвер хангалттай сэлгээний тоглогчидтой байж чадаагүй. Харин алдаагаа засч багийн довтлогч байсан Линас Клейзад гэрээний санал явуулсан ч Европт боломжийн мөнгө авч, хүссэн тоглолтоо гаргаж байга Клейза үлдэх хүсэлтэй байгаа тухай түүний төлөөлөгч ярьжээ.