Махны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар хонины махны үнэ 2009 оны 12 дугаар дугаар сарын дундаж үнээс 16.7-17.9 хувь, үхрийн махны үнэ 7.9-13.5 хувиар өссөн бол адууны махны үнэ 1.7 хувь, ямааны махны үнэ 3.7 хувиар буурчээ.
Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.4-2.8 хувь, үхрийн махны үнэ 1.6-1.8 хувиар өссөн бол адууны махны үнэ 1.6 хувиар буурч, ямааны махны үнэ харьцангуй тогтвортой байв.
2010 оны 1 дүгээр сарын 20-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 2755 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3238 төгрөг, ямааны мах – 1800 төгрөг, адууны мах – 2338 төгрөг, хонины цул мах – 3078 төгрөг, үхрийн цул мах – 3613 төгрөгийн үнэтэй байна.
Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 3.9 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 1.5 хувь, дээд гурилын үнэ 7.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 2.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 6.8 хувь, импортын орос дээд гурилын үнэ 4.7 хувь, орос 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан бол импортын хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд зэргийн гурилын үнэ 0.6 хувь, 1-р гурилын үнэ 0.6 хувь, “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.6 хувь, дээд гурилын үнэ 1.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.2 хувиар буурсан бол орос дээд зэргийн гурилын үнэ 0.9 хувь, орос 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурсан бол бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
Шар будааны үнийг өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна.
Элсэн чихрийн үнэ өмнөх 12 дугаар сарын дундаж үнээс 0.3 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 1.5 хувь, байцааны үнэ 29.6 хувь, дотоодын луувангийн үнэ 8.6 хувь, сонгины үнэ 2.9 хувиар өссөн бол манжингийн үнэ 0.4 хувиар буурчээ.
Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.9 хувь, байцааны үнэ 1.2 хувиар өсч, манжингийн үнэ 1.1 хувиар буурсан бол луувангийн үнэ болон сонгины үнэ харьцангуй тогтвортой байна.
Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад ургамлын тосны үнэ 3.5 хувиар буурсан бол шингэн сүүний үнэ 5.9 хувь, өндөгний үнэ 0.5 хувиар өсч, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад ургамлын тос, өндөг, шингэн сүү, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.
Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар
Хүнсний гол нэрийн барааны 7 хоногийн үнийн судалгаанд аймгийн төвүүдээс гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).
Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 500-900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ Архангай, Сэлэнгэ аймагт өмнөх 7 хоногийнхоос 60-100 төгрөгөөр өсч, Баян-Өлгий, Өмнөговь аймагт 10-100 төгрөгөөр буурсан бол бусад аймгуудад өөрчлөгдөөгүй тогтвортой байв.
Баян-Өлгий аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 500 төгрөг байхад Сэлэнгэ аймагт 900 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.
Махны үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар аймгуудад худалдаалагдаж байгаа хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 70-600 төгрөгөөр өсч, Архангай, Дундговь, Ховд аймагт 50-100 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь, Төв аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 2800 төгрөг байхад Говь-Алтай аймагт хонины махны үнэ 1600 төгрөг байгаа нь хямд үнэ байна.
Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 100-500 төгрөгөөр өссөн бол бусад аймагт үнэ нь тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 3430 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Завхан аймагт 1800 төгрөг байгаа нь хямд үнэ байна.
Малын сүүний үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар малын сүү аймгуудад 1000-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ Төв, Дархан-Уул, Орхон аймагт 50-200 төгрөгөөр нэмэгдсэн бол Баян-Өлгий, Өмнөговь, Увс аймагт 100-200 төгрөгөөр буурч бусад аймагт харьцангуй тогтвортой байв. Дундговь аймагт малын сүү зарагдахгүй байна. Сүүний үнэ Өвөрхангай аймагт өндөр буюу 2000 төгрөг байгаа бол Дорнод аймагт хямд буюу 1000 төгрөг байна.
Элсэн чихэр, цагаан будааны үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Булган, Дундговь, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 21-150 төгрөгөөр өссөн бол бусад аймагт харьцангуй тогтвортой байна. Аймгуудад цагаан будааны үнэ 1100-1450 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт 250-450 төгрөгөөр нэмэгдсэн бол бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1400-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар
2010 оны 1 дүгээр сарын 20