
Өнгөрсөн жилийн зунаас эхлээд Франц улсаас ээлжээр шилмэл үүлдрийн үхэр оруулж ирсэн. Монгол малын үүлдэр, угсааг сайжруулах, эрчимжүүлсэн мал аж ахуйн чиглэлээр сүү саалийн хэрэгцээнд нэмэр болгохын тулд ийнхүү гаднаас үхэр импортолсон юм. Шилмэл үүлдрийн үнээнээс өдөрт 25 литр уураг ихтэй сүү саадаг ажээ. Харин эр үхэр, бухыг мах бэлтгэлийн чиглэлээр голчлон ашиглах юм байна. Францын үхэр ОХУ зэрэг хүйтэн сэрүүн уур амьсгалтай орнуудад идээшиж, зохицгоороо онцлог учраас уг үүлдрийн үхрийг сонгон оруулж ирж, үржүүлж байгаа юм.
Б.МИШЭЭЛ