Цахилгаан дамжуулалтын алдагдал буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Цахилгаан дамжуулалтын алдагдал буурчээ

Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурч, 16.5 хувь болсон талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Төвийн бүсийн 11 компанийн хэмжээнд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 70.7 саякВтцбуюу 7.2 хувиар илүү цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээсэн байна. “УБЦТС” ТӨХК-ийн худалдан авсан цахилгааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 53.5 саякВтц-аар буюу 10.1 хувийн өсөлттэй байна.

Өмнөх оны мөн үеийнхээс “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 0.09 нэгж, “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2.16 нэгжээр, “Дархан Сэлэнгэ, Багануур Зүүн өмнөд бүс, Хөвсгөл эрчим хүч зэрэг цахилгаан түгээх сүлжээний компаниудын цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал  1.02-3.09 нэгжээр буурсан талаар албаныхан мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж