
“М-Си-Эс Кока кола” компанийн Монголд үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдээ бүтээгдэхүүнээ хүргэж эхэлсний есөн жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Тус компани нь ойн хүрээнд “Эергээр амьдарцгаая” уриаг гаргаад байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Irish Pub”-ын задгай талбайд болсон тус хэвлэлийн хуралд “М-Си-Эс Кока кола” компанийн Чанарын менежер Ө.Гүндэгмаа, Үйлдвэрийн захирал А.Хажидсүрэн, Маркетингийн албаны дарга П.Туул, гүйцэтгэх захирал Х.Мягмаржав, Байгаль орчны менежер Ш.Алтантуяа, санхүүгийн менежер Н.Сундуйбаатар, борлуулалтын албаны дарга Б.Мэндсайхан нар оролцлоо. “М-Си-Эс Кока Кола” компани нь 220 улс оронд 900 гаруй салбар компани ажилладаг байна. Тэр дунд монгол дахь “М-Си-Эс Кока Кола” компани нь ес дэх жилийнхээ ойн энэ өдөр хэрэглэгчид болон бизнесийн байгууллагуудад “Эергээр амьдарцгаая” уриаг гаргаж байгаа бөгөөд энэхүү уриа нь долоон хүчин зүйлтэй байна. Бүтээгдэхүүн, ажлын байр, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, нийгмийн хариуцлага, энергийн менежмент, уур амьсгалын хамгаалалт, сав баглаа боддлын дахин ашиглалт, ус хэмнэлт гэх долоон хүчин зүйлтэй. “М-Си-Эс” компани нь 10 брэндийн 57 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд худалдаалдаг байна.

“Бүтээгдэхүүн” – энэ хүчин зүйлийн хүрээнд тус компани нь янз бүрийн амьдралын хэв маяг, онцлог бүхий хүмүүст олон төрлийн сонголттой, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүргэхийг зорьж байгаа юм.
“Ажлын байр” – энэ хүчин зүйлд ажилтан бүрийн ажилдаа амжилт гаргаж, урам зоригтой ажиллах орчныг бүрдүүлэхийг хичээж ажиллах юм.
“Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг”- энэ хүчин зүйлд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд дэлхийн нийтэд танигдсан энгийн сургалтын хөтөлбөр, спортын арга хэмжээг хөхүүлэн дэмжих, санхүүжүүлэх замаар нийгэмд хувь нэмрээ оруулахыг зорьж буй.
“Нийгмийн хариуцлага”- энэ хүчин зүйлд нийгмийн боловсрол эрүүл мэнд байгаль ончы тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг байнга дэмжиж ажиллах явдал юм.
“Энергийн менежмент, уурь амьсгалын хамгаалалт”-энэ хүчин зүйлд Үйлвэрийн хэмжээ, цар хүрээ ихсэж байгаа ч зарцуулах энергиэ бууруулж хүлэмжийн хийг бууруулах
“Сав баглаа боддлын дахин ашиглалт”- энэ хүчин зүйлд гаргасан хог хаягдлаа дахин ашиглахыг хичээн ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулж, байгальд ээлтэй бүтээгдхүүн үйлдвэрлэх юм.
“Ус хэмнэлт”- энэ хүчин зүйлд ундаа үйлдвэрлэлд ашиглагдах усыг дахин ашиглаж, цэвэршүүлж, усны эх үүсвэрийг хамгаалах замаар нэгж ундаанд зарцуулах усны хэрэглээг багасгах юм. Эдгээр долоон тулгуур хүчин зүйлийг “М-Си-Эс” компани хэрэгжүүлж байгаа гэж танилцууллаа.
“Эергээр амьдарцгаая” үзэл баримтлалын эдгээр долоон тулгуур хүчин зүйлийг өөрсдийн үйл ажиллагаандаа өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлснээр эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа “М-Си-Эс” компанийн менежментийн баг, хамт олон илэрхийллээ. Мөн монголынхоо иргэн бүр, аж ахуйн нэгж байгууллага бүрийг “М-Си-Эс” компани “Эергээр амьдарцгаая” хэмээн уриалж байгаа юм.

Сонирхуулахад тус компани нь дээрх уриан дор ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагааныг дахин боловсруулж цүнх, малгай, футболк хийжээ. Мөн цахилгааны аргааг хуванцарыг боловсруулж нэг ч төмөр, мод ороогүй сандал хийсэн байна. Нэг ёсондоо “М-Си-Эс” компани хуванцрыг 100 хувь ашиглаж байгаа аж. Хаягдал бүтээгдэхүүн гэж байхгүй, бүгдийг дахин боловсруулж ашиглаж байна.
М.Дөлгөөн