Ер бусын малгайтны парад боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Ер бусын малгайтны парад боллоо

Фото: Carlo Allegri / Reuters

Улаан өндөгний баярын ням гаригт Нью-Йорк хотноо ер бусын малгайтнуудын парад боллоо. Тэнд хамгийн ер бусын өнгө ба хэлбэр, хэмжээтэй малгайнуудыг үзүүллээ гэж портал Fox News мэдээлэв.

Уран зөгнөлт хэлбэрээр бүтээсэн малгайнуудыг Нью-Йорк хотынхон Улаан өндөгний баярын мөргөлийн дараа явуулж ирсэн түүхтэй. Харин энэ жилийн парад хамгийн олон хүний оролцоотой болсон юм. Амьд молтогчин туулай хүртэл энэ баярт оролцжээ.

Уламжлалын дагуу баян хатагтай нар баярын мөргөлийн дараа хотын төвөөр хамгийн дэгжин малгайтай зугаалдаг байжээ. Эндээс үүдэн 1880-аад оноос дээрх уламжлал тогтсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж