Америкийн сэтгүүлч Сноуденийг “илчилнэ”

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Америкийн сэтгүүлч Сноуденийг “илчилнэ”

Гленн Гринуолд.
Фото: John Minchillo / AP

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын ажилтан байсан Эдвард Сноудений материалд тулгуурласан шинэ илчилсэн материалыг Америкийн сэтгүүлч Гленн Гринуолд гаргана. Түүний шинэ ном хэвлэлээс ирэх тавдугаар сард гарах гэнэ хэмээн The Guardian сонин бичжээ.

Номонд өмнө гарч байгаагүй олон шинэ архивыг Сноудений “архив”-аас оруулсан, тэднийг номын хэмжээнд оруулах нь зүйтэй гэж би мэдэрсэн” хэмээн сэтгүүлч ярив. Номонд ямар ямар мэдээлэл орж буйг тэр хэлээгүй харин мэдээ баримт нь АНУ-д “ноцтойгоор нөлөөлнө” гэсэн байв.

Америкийн Amazon.com компанийн сайтад «No Place to Hide: Edward Snowden, the NSA, and the U.S. Surveillance State» («Хаана ч нуугдах аргагүй: Эдвард Сноуден, ҮАБА ба мөрдлөгийн улс АНУ») гэсэн номын нэр тавигдсан байна. Тавдугаар сарын 13-нд худалдаанд гарах номын урьдчилсан захиалгыг  интернет-ритейлер хүлээн авч эхэлжээ. Номын цахим хувилбар нь 11 ам.доллараар, ном нь 17 ам. доллараар зарагдах ажээ.

Сноудений материалаар анхлан нийтлэл гаргасан Гленн болон Америкийн сэтгүүлч эмэгтэй Лаура Пойтрас нарт дөрөвдүгээр сарын 11-нд Жорж Полкийн нэрэмжит шагналыг гардуулсан юм. Дөрөвдүгээр сарын 14-нд The Guardian ба The Washington Post  сонинууд Сноудены материалыг нийтэлсний төлөө АНУ-ын сэтгүүл зүй, уран зохиол, театр, хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагнал авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж