цагийн номын сан гэдэг бол сургалт, судалгааны орчин байх ёстой. Манайд
судалгааны орчинг бүрдүүлсэн гэж үзэж болох номын сан бол ШУТИС-ийн
Төв номын сан. “Дэлхийн номын өдөр-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын
23-ны өдөр олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтаж
ШУТИС-ийн Төв номын сангийн захирал Ч.Гулнартай ярилцлаа.
-Тун
удахгүй дэлхийн номын өдөр болно. Тиймээс манай ЕБС болоод их, дээд
сургуулиудын номын сан уншигчиддаа орчин цагийн цахим үйл ажиллагаагаар
хангаж чадаж байна уу гэсэн асуултаар яриагаа эхлэх нь зөв байх?
-Номын
сан гэдэг нь өөрөө нээлттэй мэдээллийн орчин юм.ШУТИС-ийн Төв номын сан
нь 2011-ээс 2015 он хүртэл Дижитал номын сангийн хөгжлийн хөтөлбөр
боловсруулан, түүнийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Бид энэ
хөтөлбөрийнхөө хүрээнд таван зорилго дэвшүүлсэн.Тухайлбал техник
технологид суурилсан номын санг хөгжүүлэх, профессор багш нарын
бүтээлийг гадаадад таниулан сурталчлах зэрэг багтаж байгаа.Багш нарын
бүтээлийг зохиогчийн эрхийн асуудлыг шийдсэний үндсэн дээр онлайн
хэлбэрт оруулж нийтэд хүрэх юм.Тийм учраас уншигч заавал номын санг
зорьж ирэх биш гэрээсээ, гар утаснаасаа мэдээллийг авах боломжтой болно
гэсэн үг.Одоо бидэнд тус хөтөлбөрийн хоёр гол зорилт үлдээд байна.Энэ нь
тоног төхөөрөмжийн асуудал.Өөрөөр хэлбэл цахим номын сан Монголд
байхгүй.Цахим номтой сургуулиуд бол бий.Үүнийг манайхан цахим номын сан
гэж буруу ойлгоод байгаа юм.Тэгвэл бүрэн утгаараа цахим номын сан гэдэг
маань бүх зүйл нь автоматжуулагдсан, дохиолол, хамгаалалтын системтэй,
онлайн мэдээллийн баазтай, цогц программ хангамжаар хангагдсан
байдаг.Тиймээс бид Монголд анх удаа энэхүү цахим номын санг бий болгох
гэж зорьж байна.
– Олон улсын мэдээллийн сан гэж бий.Түүнийг Монголд нэвтрүүлэж буй хэрэг үү?
–
ШУТИС-ийн Төв номын сан нь олон улсын мэдээллийн санг авч үйлчилгээндээ
ашиглан уншигчдад хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл ОУ-ын мэдээллийн санг
ашигласанаар зөвхөн ном, судалгааны материал үзхээс гадна заах арга зүй,
гадаад хэлний мэдлэг зэргээ эдгээр сангаар дээшлүүлэх бүрэн
боломжтой.Мөн манай сургууль бие даасан номын сантай. Номын сан маань
2009 онд ашиглалтанд орж уншигчид сурч, хөдөлмөрлөх таатай орчин
бүрдсэн. Хүмүүс номын санг ном өгдөг, авдаг, хадгалдаг газар гэж
ойлгодог.Тиймээс уламжлалт энэ хэлбэр, ойлголтыг өөрчлөх шаардлага гарч
ирсэн.Тиймээс ч манай номын сан үйлчилгээндээ онлайн мэдээллийн
үйлчилгээг илүү түлхүү нэвтрүүлж, ашиглаж байна. Номын сангийн үйлчилгээ
нь цаасан номоос гадна, ОУ-ын мэдээллийн санг ашиглахад чиглэгдэж
байгаа.
-Номын сан бол сургалт, сургалтын орчин. Тэгэхээр онлайн сургалтын орчинд шилжсэн гэж ойлгож болох уу?
-Манай
сургуулийн элсэгчдийн ихэнх хувийг орон нутгийн оюутан эзэлдэг.Тийм
болохоор оюутнуудад онлайнаар сургалт явуулах нь цаг үеийн шаардлага
юм.Нэгдүгээр курсийн оюутанд аль номноос ямар мэдээлэл авах, мэдээллийн
ямар сангууд байдаг талаар, мөн онлайн мэдээллийн санг сургалт,
судалгаанд хэрхэн ашиглах талаар багш судлаачдын дунд сургалтуудыг
тогтмол явуулж байдаг.Бид гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан
эрдэмтдийнхээ бүтээлийг номын сандаа авч мэдээллийн сан үүсгэж
байгаа.Өнгөрсөн жилийн том амжилт бол ОХУ-ын эрдэмтдийн хамгаалсан
шинжлэх ухааны бүх салбарын сая гаруй эрдмийн бүтээлийг унших эрхийг
манай номын сан авч, унших боломжтой болсон.
-ШУТИС-ийн номын сан
бусадтай харьцуулахад номын шинэчлэл, нөөц хэр байдаг вэ?Мөн улсын
хэмжээний томоохон нийтийн номын сангууд цахим хэлбэрт бүрэн шилжиж
чадсан болов уу?
-Номын санг үндэсний, нийтийн, их дээд сургууль,
судалгааны, ЕБС-ийн гэх мэтээр ангилдаг. Манай номын сан 900 хүний
суудалтай, 130 гаруй мэргэжлийн номоор 30 гаруй мянган оюутан, 3000
орчим багшид 350 мянга гаруй ном, 15 онлайн мэдээллийн сан, 130 мянга
гаруй е-Ном, судалгааны бүтээлээр үйлчилгээ үзүүлж байна. Сонирхуулж
хэлэхэд Москвагийн их сургууль хоёр сая, Бээжингийн үндэсний номын сан
сая гаруй номтой. Гэхдээ бид тоонд биш чанарт анхаарч байгаа.Бас нэг
давуу тал нь багш нарын эрдмийн бүтээлийг цахим хэлбэрээр авдаг.Цахим
хэлбэрт оруулах тоног төхөөрөмжийг бид “Дижитал номын сангийн хөгжлийн
хөтөлбөр”-ийн хүрээнд авсан.Яг одоогийн байдлаар манай номын сан таван
төрлийн үйлчилгээ үзүүлж, гурван том төсөл хэрэгжиж байна.
-Ямар томоохон төсөл хэрэгжүүлж байгаа вэ?
–
Нэгдүгээрт ховор номыг сэргээн засах төслийн хүрээнд ховордсон хуучин
ном, бүтээлийг яг олон улсын стандартын дагуу сэргээх юм.Хоёрдугаарт
камержуулах төсөл.Өөрөөр хэлбэл чөлөөт сонголтой байхын тулд камерийн
систем сайн байх ёстой.Гуравдугаарт, оюутны нэг цонхны үйлчилгээ.Үүгээр
оюутны гэрийн номын санд мэргэжлийнх нь ном бүтээлиййг нэмэгдүүлэх
зорилготой.Оюутан суралцаж байх хугацаандаа номын сангаар үйлчлүүлнэ.
Харин төгссөнийхөө дараа ажилд ороод мэргэжлийн номоо буцааж харах
шаардлага гарахад гар дээрээ ганц номгүй байдаг. Тийм учраас үүнийг
бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх нь шаардлагатай.
-Ингэхэд
оюутнуудыг ном уншихгүй байна гэдэг. Гэтэл бодит байдал дээрээ нийтийн
болоод их, дээд сургуулийн номын сангууд оюутан залуусаа номтой
нөхөрлүүлэх тал дээр тодорхой бодлогогүй юм шиг харагддаг?
-Залуучуудыг
ном уншуулах талаар төрийн бодлого үгүйлэгдэж байна. Тийм ч учраас
оюутнуудыг ном уншуулах аяныг хэрэгжүүлж байгаа. БШУЯ-ны “Авьяас-Ном”
хөтөлбөрийг манай зүгээс ахлах сургуультайгаа нийлээд дэмжиж байгаа
юм.Оюутан залуус хүртэл ном уншихад уриалсан үйл ажиллагааг улирлын
чанартай зохион байгуулдаг.Энэ нь ч үр дүнгээ өгч жил ирэх тусам номын
сангаар үйлчлүүлэх оюутны тоо өсч байна.
-ОХУ-аас сая гаруй эрдмийн бүтээл унших эрх авсан тухай та дээр дурдсан.Үүнийг ямар үнэлэмжээр авдаг юм бэ?
-Манай
сургуулийн номын сан ОХУ-ын Үндэсний номын сантай гэрээ байгуулан
ажиллаж байгаа.Тиймээс хойд хөршийн эрдэмтдийн бүтээлийг зөвхөн манай
сургууль уншуулах эрхтэй.Сая гаруй эрдмийн бүтээл гэдгийг дан ганц орос
эрдэмтдийнх гэж ойлгож болохгүй.Тухайн улсад оросуудаас гадна өөр хэн ч
эрдмийн зэрэг хамгаалсан байж болно.Үнэ төлбөрийн хувьд жилийн 6000
ам.долларын гэрээ байгуулсан.Үүнээс гадна манайх “Техник, технологийн
олон улсын номын үзэсглэн”-г гурав дахь жилдээ гаргахаар бэлтгэлээ
базааж байна.“Дэлхийн номын өдөр” болох үйл ажиллагаанууд нь улсын
хэмжээнийх байх юм.Энэ үеэр номынхоо тухай ярих, номоо борлуулах
боломжийг бид бас олгож байгаа.Мөн бүтээлийн хэлэлцүүлэгүүд бас болно.
-Тэгэхээр номын сангийн номуудыг хэлээр нь авч үзвэл ямар хэл дээрх ном их байдаг вэ?
-Бид
багш нараасаа сэтгэл ханамжийн судалгаа авдаг.Энэ судалгаанаас харахад
залуу багш нар англи хэл дээрх цахим номыг сонгож байгаа.Тэр ч утаагаар
сүүлийн үеийн бүтээлүүд ихэвчлэн англи хэл дээр ирдэг болсон. Товчхон
хэлбэл 60 хувийг орос, монгол 40 хувийг англи хэл дээрх бүтээлүүд
эзэлдэг. Мөн нэмж хэлэхэд ШУТИС-ийн номын сан бол Олон улсын жишигч
хүрсэн сургалт судалгааны орчин болж чадсан.
-Олон улсын номын сангийн стандарт гэж бий юу?
– Монголын номын сангуудын хувьд Стандартчилал хэмжил зүйн газраас
гаргасан “Номын сан, мэдээллийн байгууллагад мөрдөх стандартын
эмхэтгэл”-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.Олон улсад номын
сангууд нь явуулж буй үйл ажиллагаагаа, үйлчилгээгээрээ дүгнэгдэж
байдаг.ШУТИС-ийн КТМС, ЭХИС-ийн хэд хэдэн мэргэжил олон улсын магадланд
орсон.Магадлангийн гол шалгуур үзүүлэлтүүдэд номын сантай холбоотой
заалтууд орсон байдаг. Олон улсын шинжээчид манай номын сангийн үйл
ажиллагаа, үйлчилгээтэй танилцаад ШУТИС-ийн Төв номын сан бол Олон
улсын жишигт хүрсэн номын сан байна гэсэн дүгнэлт өгсөн.