Ноолуурын үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Энэ сарын эхээр 85-90 мянган төгрөгт хүрч байсан ноолуурын үнэ өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг буурсан байна. Энэ нь нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж салбарын яамныхан тайлбарлаж байгаа юм. Хөдөө аж ахуйн биржийн өчигдрийн арилжаагаар гэхэд боловсруулаагүй нэг богц цайвар ноолуурыг 800.000 (нийт 7249 богц) төгрөгөөр арилжсан байна. Энэ нь нэг кг цайвао ноолуурын үнэ  80.000 төгрөг бол буурсан гэсэн үг юм. Харин боловсруулаагүй ноолуурын ханш 78 төгрөг болж хямдарчээ. Харин хөдөө орон нутагт ноолуурын үнэ 80-95 мянган төгрөг байсан бол энэ долоо хоногоос хямдарч 65-75 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм байна. 

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж