Тамхины худалдааг багасгана

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Тамхины худалдааг багасгана

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Тагнуулын ерөнхий газрын дэд дарга н.Эрдэнэ өчигдөр ажлаасаа халагдсан. Ер нь төрийн өндөр албан тушаалтан, улсын нууцтай холбоотой албан тушаалд томилогдсон хүн нь хэдхэн сар ажил үүргээ гүйцэтгээд ажлаа өгч байгаа нь улсын нууц,  аюулгүй байдалд нөлөөлөх асуудал биш үү. Энэ асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо авч хэлэлцэх ёстой" гэсэн гормын санал гаргасан. Байнгын хорооны гишүүдийн зүгээс энэ асуудлыг шалгаж, улсын нууцтай холбоотой албан тушаалтаны ажлаас халагдсан шалтгаан, учрыг олоход байнгын хороо анхаарал тавих ёсой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үүний даргаа Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг протокол нь Тамхин бүтэгдэхүүний хууль бус үйдвэрлэл, хил давуулах худалдаа зэрэг гэмт хэрэг нь тамхины хяналтад саад болж, эрүүл мэндийн тогтолцоо, хууль ёсны орлогод хохирол учруулж буй байдалтай тэмцэхэд протокол чухал ач холбогдолтой гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцолсон. Манай орны хил залгаа БНХАУ, ОХУ болон Казахстан улс тамхи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд ялангуяа дэлхийн тамхины үйлдвэрлэлийн 40 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нь Монгол Улс энэхүү протоколыг дэмжин, хэрэгжих эрхзүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгааг тодотгосон.

Тамхи  таталт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санаачлагаар 1999 оноос эхлэн Тамхины хяналтын суурь конвенцийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар ДЭМБ-ын гишүүн 192 орон санал нэгтэй батлан 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2014 оны эхний сарын байдлаар дэлхийн 177 орон элсчээ. Энэхүү конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 онд гарын үсэг зурж, 2003 оны аравдугаар сарын 24-ний өдөр УИХ соёрхон баталсныг НҮБ 2004 оны нэгдүгээр сарын 27-нд албан ёсоор хүлээж авсан байдаг аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Энэхүү протоколыг соёрхон баталснаар манай улс ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ" гэсэн асуутад Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Протоколд нэгдэн орсноор манай улсын хувьд тамхин бүтээгдэхүүний худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ. Протоколыг соёрхон баталснаар сөрөг гэхээсээ эерэг нөлөөлөл бий болно. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндэд сайнар нөлөөлнө" гэлээ. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнээр энэхүү протоколыг УИХ-ын чуулганы хуралдаанаар соёрхон батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж