Бразил улсын Сан-Пауло хотноо болсон “Рио-2016” паралимпийн эрхийн оноо олгох Гран-При тэмцээнээс Монгол Улсын Паражүдо бөхийн Үндсэний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагаар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцлоо. дөрөвдүгээр сарын 18-20 өдрүүдэд болсон энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд ОУХМ Б.Ууганхүү алт, 66кг-ын жинд А.Мөнхбат мөнгө, 60кг-ын жинд З.Хосбаяр, 73кг-ын жинд Э.Даваадагва, -100кг-ын жинд Д.Ганбат хүрэл медаль хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд П.Болортуяа хүрэл медаль хүртэж, Монгол Улс багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэллээ.
Манай баг паражүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Бразиль улсад олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож байна. Хамтарсан бэлтгэл дөрөвдүгээр сарын 20-23 өдрүүдэд үргэлжлэх аж.
Б.БИЛЭГ