Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хойшиллоо. Байнгын хорооны хуралдаан 14.00 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас ийнхүү хуралдааныг хойшлууллаа.
Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу "давхар дээл" тайлах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан юм. Гэвч хуралдаанд зургаан гишүүн ирсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ удаагийн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны МАН-ын гишүүд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж, Ардчилсан намын гишүүд өрөөндөө суучихаад бодлоготойгоор хуралд орж ирэхгүй байна. АН-ынхан албаар ирцээ бүрдүүлэхгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж байсан юм.
Ш.ОЧ