Францын ерөнхийлөгч Саркози Анритай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгч Саркози Анритай уулзана

fӨмнөд Африкийн ногоон талбай шилдгүүдэд хатуу байна. Тэр тусмаа 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ гутамшигтайгаар хэсгээсээ ч гарч чадсангүй. Үүгээр зогсохгүй дасгалжуулагч болоод тоглогчдын хооронд үл ойлголцол, хэрүүл шуугиан үүссэн нь Францын эрх баригчдын уур хилэнг бадраагаад авчээ. Өмнөд Африкийн шигшээ багт 2:1 харьцаатай хожигдсоны дараа Францын ерөнхийлөгч Николя Саркози Засгийн газраа хуралдуулж шигшээ багийнхаа амжилт, алдаа оноог дүгнэн ярилцжээ. Харин тоглогчдыг эх орондоо ирмэгц Тьерри Анритай тусгайлан уулзахаар товлосон байна. Францын шигшээ баг дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд яах аргагүй том орон зай эзэлдэг. Тэр тусмаа дэлхийн аваргад өндөр амжилттай оролцдог. Тэд  1998 онд нутгийнхаа талбайд “Алтан дагина” хүртэж, 2006 онд Германд болсон дэлхийн аваргын финалд шалгарч, мөнгөн медаль хзртсэн юм. Гэтэл 2010 онд тэдэнтэй  юу тохиолдов. Ганц ч хожилгүй ердөө нэгхэн оноо авснаар гэрийн зүг буцаж байна. Огцом доошилсон энэ үзүүлэлт нь яах аргагүй эрх баригчдын санааг зовоож эхэлжээ. Тиймээс шигшээ багийн гишүүд, холбооны удирдлага, урлаг спорт хариуцсан сайд гээд өндөр дээд албан тушаалтнуудыг хамарсан өргөн хэмжээний  хэлэлцүүлэг хийхээр болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж