Усанд үсрэлтийн гайхамшгийг харуулж, 16-хан насандаа дэлхийн аварга болсон Британийн тамирчин Том Дейли бэлтгэлийн үеэр гэмтсэн байна. Азаар тийм ч ноцтой бэртэл биш гэнэ. Гэвч хоёр сарын хугацаанп эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тухай түүний дасгалжуулагч Энли Банкс мэдэгдлээ. Тиймээс хэдхэн хоногийн дараа эхлэх Британийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй өнжинө. Харин наймдугаар сард эхлэх Европын аварга болоод аравдугаар сард болох Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадамд оролцож шүтэн бишрэгчдээ баярлуулана.