Сүүлийн үед нийслэлийн замд нийтийн тээврийн хэрэгслүүдтэй холбоотой хэд хэдэн томоохон осол аваар гарсан билээ. Эдгээр нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нар бие биеэ хүндэтгэдэггүй, хурд тохируулаагүй зэргээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл нь шаардлага хангахгүй гэдгийг мэдсээр байж хөдөлгөөнд оролцон осол гаргаж байна. Тиймээс хотын дарга холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзан, нийтийн тээврийн жолооч нарын хэрээс хэтэрсэн явдлыг таслан зогсоож, хариуцлагыг чангатгах арга хэмжээ авахыг даалгасан байна. Мөн удахгүй эхлэх баяр наадмын үеэр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, жолооч нарын сахилга хариуцлагын тал дээр онцгой анхаарахыг үүрэг болгосон” гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Б.Анхаа
Б.Анхаа