3D зурагтын борлуулалтад сайнаар нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

3D зурагтын борлуулалтад сайнаар нөлөөлж байна

Дэлхий даяар хамгийн их хүн үзэж байгаа тэмцээн болох хөлбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээн Өмнөд Солонгосын цахилгаан барааны үйлдвэрлэгчдийн бүтээсэн гурван хэмжээст 3D зурагтны борлуулалтад сайнаар нөлөөлж байна гэж “Chosun Ilbo” агентлаг мэдээллээ. “Samsung Electronics” компани зургадугаар сарын эхний хоёр долоо хоногт Өмнөд Солонгост 6,000 гаруй ширхэг 3D зурагт зарсан байна. Үүнээс өмнө хоёроос тавдугаар сарын хооронд сард дунджаар 5,000 орчим л зурагт борлуулж байжээ. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор сарын эцэс гэхэд борлуулсан зурагтны хэмжээ 10,000 давах болно гэж найдаж байгаагаа “Samsung” илэрхийлсэн байна.

“Samsung” компанийн 3D телевизорнуудын үнэ 2,388 ам.доллараас 8,154 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ч эрэлт, хэрэгцээ ихтэй байгаа тул үйлдвэрлэлээ нэмэх хэрэгтэй болж байгаа гэнэ. “Samsung” компани улам бүр нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд дэлхийн 12 оронд байгаа 14 үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж байгаа бөгөөд энэ сарын эцэс гэхэд дэлхий даяар 600,000, оны эцэс гэхэд 2.6 сая 3D зурагт борлуулна гэж төлөвлөж байна. “LG Electronics”-ын 3D TV-ийн борлуулалтууд мөн сайн байгаа бөгөөд зургаадугаар сард одоогийн байдлаар 3,000 гаруй ширхгийг Өмнөд Солонгост зарсан гэж мэдээлж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж