Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Япон улсад нурууны мэс засал хийлгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн бие илааршиж, өнөөдөр эх орондоо ирлээ. Ерөнхийлөгчийн бие сайн болсон төдийгүй тэрээр Японд эмчилгээ хийлгэх хугацаандаа Монголдоо өгөөжтэй ажлуудаа ч амжуулжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр ярилцсан асуудлуудад Монголын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд тус болохуйц томоохон төслийг хэрэгжүүлэх, Монголын мянган залууг инженер, техникийн мэргэжлээр сургахад зориулж 7,5 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл өгөх зэрэг амлалт багтсан юм. Мөн Монголын ард түмэнд зориулж Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хамгийн орчин үеийн оношлогоо, эмчилгээний 200 ортой эмнэлгийг байгуулах ажлыг эцэслэн шийдсэн нь монголчуудын хувьд онцлох чухал мэдээ байв. 

Одоо Ерөнхийлөгчийг эх оронд нь цаг үеийн шийдлээ хүлээсэн олон ажил хүлээж байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж