Сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны УАШТ болно

Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ноос 2014 оны тэмцээн, уралдааны календарчилсан төлөвлөгөөний дагуу U17 буюу 17 хүртэлх насны ЕБС-ийн сурагчдын дундах улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дөрөвдүгээр сарын 28-30-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болох тус тэмцээн нь бүтэц, зохион байгуулалтын хувьд FIBA-гаас тавигдсан шаардлага, үндэсний хэмжээнд зохицсон календарын дагуу болж буйгаараа онцлогтой аж. Тус тэмцээнээс шигшигдсэн шилдэг тамирчид улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах юм байна.

 Тэмцээнд оролцох тамирчдын тухайд өнгөрсөн хоёрдугаар сард болсон Сурагчдын лигийн ахлах ангилалд тэргүүн зургаан байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй багууд оролцох бөгөөд хөдөө орон нутгаас аймгууд болон зарим бүсийн шигшээ баг тамирчид оролцоx юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж