
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үндсэн үзүүлэлт нь компанийн сайн засаглал юм. Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх гэсэн гол зарчимд компанийн засаглал тулгуурладаг.
Монгол Улсын компанийн засаглалын үзүүлэлт тун доогуур байгаа бөгөөд компаниуд энэ талаар анхаарч, холбогдох хууль журмыг хэрэгжүүлж ажиллах нь чухал байгаа аж.
Компанийн тухай хуулийн 75.8 дахь заалтын дагуу ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн дарга нь сонгогдохдоо компанийн засаглалын сургалтад суусан байх шаардлагатай байдаг аж. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ЭНД дарж харна уу.