Энэхүү сургалтын ерөнхий спонсороор Dell компани, мөн спонсороор Intel компаниуд тус тус оролцож байгаа бөгөөд сургалтын гол зорилго нь Монголд ашиглаж буй Dell-ийн сервер, дэвшилтэт технологиудийг таниулах, тэдгээрийг ашиглахад шаардлагатай заавар зөвлөгөөг мэргэжлийн түвшинд олгох, үүгээр дамжуулан Монголын томоохон улсын болон хувийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж олон улсын түвшинд хүргэх, дотоодын инжинерүүдийн чадавхыг сайжруулахад чиглэж байна.
ЭнэхүүсургалтандОюу толгой, Рио Тинто, Апу, Мобиком гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүд, арилжааны бүх банкууд, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх мэт улсын байгууллагуудын 80 гаруй IT, сүлжээний инженерүүд 2 өдрийн турш хамрагдлаа.
Сургагч багшаарDell компанийн Ази Номхон далайн бүсийн Бизнес шийдлийн зөвлөх Andy Yeohажиллаж албан байгууллагуудад тулгарч буй асуудлуудын шийдлүүдийг мэргэжлийн түвшинд ярилцан зөвлөгөө өглөө.
Дэлхийд алдартай Dell компанийн албан ёсны төлөөлөгч Саммит компани нь олон удаагийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулсан туршлагатай билээ.