Нярай хүүхэд
маш богино хугацаагаар ч болов эхийн сүүнд дургүй болох үе байдаг бөгөөд энэ нь
нэлээд олон шалтгаантай байж болно.
- Хөхөөр хооллодог нярай хүүхэд
хөхөндөө дургүй болох нь эхийн сүү түүнд шаардлагагүй болсон гэсэн үг биш
юм. - Энэ талаар хийсэн судалгааны
дүнд нярай хүүхэд эхийн сүүнд дургүй болдог хэд хэдэн шалтгааныг ийнхүү
жагсаасан байдаг :
– Эхийн идсэн
шинэ төрлийн хоол хүнс сүүний амтыг өөрчилсөн байж болно.
– Таны хүүхдийн шүд цухуйх гэж байж магадгүй.
– Ээж нь стресстэй байх үед хүүхэд үүнийг мэдэрч хямардаг,
– Хүүхэд хөхүүлэх цагийн давтамжид өөрчлөлт орсон бол энэ түүнд нөлөөлж
болзошгүй.
– Хүүхэд эхийнхээ хөхийг санаандгүй хазахад ээж нь чанга дуугаар орилсон бол
үүнээс хүүхэд айж цочсон байж мэднэ.
– Таны үнэртэй
усны үнэр түүнд хурц санагдсан байж мэднэ.
– Таны хүүхдийн
чих үрэвссэн эсвэл хамар нь битүүрсэн байж болзошгүй.
Эх сурвалж: www.eejbolloo.mn