“Архигүй Дундговь” аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

“Архигүй Дундговь” аян зарлалаа

Дундговь аймгийн залуучуудын холбооноос санаачлан дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 28 хүртэлх нэг сарын хугацаанд “Архигүй Дундговь” аяныг өрнүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд сумдаар явж сургалт семинар явуулах, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр залуучуудыг спиртыг биш спортыг сонгохыг уриалах ажээ. Аян нэг сар үргэлжлээд дуусах биш цаашид хэвшүүлж залуучуудаа баар руу биш спорт заал руу явдаг болгоход анхаарах гэнэ. МЗХ энэ жил “Спирт үү, спорт уу” аяны нээлтийг 21 аймагт зэрэг хийхээр болсон. Аян ирэх тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэх бөгөөд нээлтийн ёслол Чингисийн талбайд болно. Мөн үеэр сдортын олон арга хэмжээ зохиож, “Спорт мисс” шалгаруулах юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж