
УИД-ийн “Номин” супермаркетийн талх нарийн боовны лангуунаас жоом илэрсэн талаар нэгэн хэрэглэгч фээсбүүктэй бичсэн байна. Тэрхүү хэрэглэгчийн фээсбүүктээ бичсэнээр Монголдоо дээгүүрт ордог, зэрэглэл өндөртэй “Номин”-гийн супермаркетийн лангуунууд дээр жоом гүйж байсан мэдээлэл сошиал ертөнцөөр тархсан нь тус дэлгүүрээр үйлчлүүлэх дуртай хэрэглэгчдийг эмзэглүүлж байгаа гэнэ. Захын цайны газраас жоом илэрсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг. Харин том супермаркетуудын лангуунаас жоом илэрсэн тохиолдолд мэргэжлийн хяналтынхан ямар арга хэмжээ авахыг харах л үлдэж байна.


Г.ТУУЛ