СӨХ-д үзүүлэх сургууль зохиов

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

СӨХ-д үзүүлэх сургууль зохиов

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл хамтран нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг  437 СӨХ-дын үйл ажиллагааг шалган, цуваагаар байр эзлүүлсэн байна. Орон сууцны оршин суугчдын сэтгэл ханамж, орчны тохижилт, орц хонгилын цэвэрлэгээ, СӨХ-дын санхүүгийн байдал зэргийг гол үзүүлэлт болгон харгалзан үзжээ. Нийслэлийн хэмжээний СӨХ-дын Дээд зөвлөлийн гишүүн СӨХ-оос Сонгинохайрхан дүүргийн  П.Содномдорж захиралтай “Кремль”, Хан-Уул дүүргийн н.Оюун захиралтай “Туул”, Баянгол дүүргийн С.Даваахүү захиралтай “Буянт-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоод амжилттай дүн үзүүлсэн байна. Тиймээс эдгээр СӨХ-д өнөөдөр үзүүлэх сургууль зохион байгуулж байгаа ажээ. Нийслэлийн хэмжээнд явуулсан  үзлэг шалгалтад  нийт СӨХ-дын 81,4 хувь нь  “хангалттай” үнэлгээ авсан байна. Цаашид  “хангалтгүй” үнэлгээ авсан СӨХ-дын ажлыг энэ ондоо багтаан сайжруулахаар Дээд зөвлөлийнхөн зорьж байгаа тухай үзүүлэх сургуулийн үеэр онцолж байлаа.  
Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж