
Уг наадамд оролцогчид үндэсний хэв маягаа тусгасан бүтээлүүдээ толилуулдгаараа онцлогтой. Драмын театрын уран бүтээлчид Монгол ардын домгоос сэдвэлсэн "Хөхөө шувууны домог" бүтээлээрээ оролцохоор зэхжээ.
Тус бүтээлд Соёлын тэргүүний ажилтан Б.Болормаа, Д.Ганцэцэг, Д.Ганцэцэг, А.Алтантөр, залуу жүжигчид болох Б.Одончимэг, Г.Алтангэрэл, А.Чингүн нар оролцох юм. Тиймээс дөрөвдүгээр сарын 26-нд Драмын театрын зургаан уран бүтээлч БНСУ-ыг зорих гэнэ.
Э.ТЭКҮ