
Онцлоход, элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жил улсын хэмжээнд 53 шалгалтын төв буюу сургуулиудад зохион байгуулах аж. Үүнээс аймаг бүрт нэг, үлдсэн нь нийслэлд байх учраас шалгуулагч аль сургуулийн анги танхимд очиж шалгалт өгөх талаарх баталгаажуулсан хуудас буюу суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан хэвлэн авах юм байна.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 14-нд эхэлж 19-нд дуусна.
Г.НАРАН