
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" компанийн Дотоод хяналтын албанаас энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хаягдал төмөр авах 17 цэгт шалгалт хийж эхлээд байгаа аж. Цаашлаад нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд энэхүү шалгалтыг хийх юм байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байрлах хаягдаг төмөр авах цэгүүдээр иргэд нийтийн эзэмшлийн хашаа, хайс зэргийг ихээр тушаадаг байна. Энэхүү үйлдлийг таслан зогсоох зорилгоор дээрх шалгалтыг хийж эхэлжээ. Шалгалтын хүрээнд нэг ширхэг шүүрт худгийн таг байсныг илрүүлж, буцаан авсан байна. Цаашид нийтийн эзэмшлийн тавилга, эд хогшлыг худалдан авсан тохиолдолд хаягдал төмөр авдаг цэгүүдийг торгох, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг мөн анхаарууллаа.