
Булган дээлтэй сайдууд нь бусдаасаа илүү эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгө ихтэй яамыг удирддаг бол сармай дээлтэй сайдууд тэдний хаана ч хүрэхгүй гэх. Нэг ёсны сайдын суудал гэх хэргэм зэргээс цаашгүй бололтой, сармай дээлтэй сайдууд нь. Гэтэл одоо үүсээд буй нөхцөл байдлаар эрх ямба ихтэй булган дээлтнүүд Засгийн газартаа үлдээд сармай дээлтнүүд нь огцрох болж байгаа аж. Энэ тохиолдолд УИХ Засгийн газрын гишүүддээ ялгавартай хандсан хэрэг болох тул бие даагчдын төлөөлөл сармай дээлтэй сайд нарын талд зогсоно гэх “бор шувуу” Төрийн ордонд нисэж эхэллээ.
Г.ШАРХҮҮ