
Энэ сарын 18-нд манай АИТХ-ын тэргүүлэгчид Булган АИТХ-ын тэргүүлэгчидтэй хамтарсан хуралдлаа. Уг хуралдаанаар хоёр аймгийн дундын суурьшлийн бүс байгуулах, ойн бүсийн эзэмшил, Эрдэнэт Булганы замд хамтарч пост ажиллуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Учир нь манай аймаг Булган аймгийн 5 сумтай хиллэж оршдог. Түүнчлэн манай аймгийн харъяалалтай малчин өрхүүд тус аймагт нутаглдаг. Тиймээс эдгээр өрхийн худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Үүний хүрээнд Булган АИТХ-ын тэргүүлэгчидтэй хамтарсан хуралдаан хийсэнээр манай аймгийн малчид нутаглаж буй сумдын хурлын байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийг нээж өгнө гэж холбогдох албан тушаалтан нь онцолоо. Мөн Эрдэнэ, Их залуу багийн суурьшил Булган аймгийн Орхон сумын нутаг руу тэлээд байгаа. Тодруулбал, Дээрх 2 багийн 200 гаруй өрх Орхон сумын нутагт суурьшаад байна. Дээрх асуудлыг ч мөн энэ долоо хоногийн баасан гарагт болох хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн.

