
Залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар"
төслийн хүрээнд дугуйн зам барих ажил энэ жилээс эхлэх нь ээ. Эхний
ээлжинд Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хороо, Баянгол дүүргийн 3, 6-р
хороогоор унадаг дугуйн зам тавигдахаар нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд
тусгасан аж. "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн хүрээнд 2014-2016 онд
186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барихаар төлөвлөж
байгаа гэнэ. Мөн МЗХ цаашдаа унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг
шийдвэрлэх, унадаг дугуйн зогсоол, дугуйн үйлдвэрийг эх орондоо
байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
О.САР