“Монгол ур чадвар 2014” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

“Монгол ур чадвар 2014” эхэллээ

“Монгол ур чадвар 2014” тэмцээн өнөөдөр эхний шатны шалгаруулалтаа эхлүүлжээ.

Тус шалгаруулалтад барилга, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, токарь зэрэг долоон мэргэжлээр нийт 78 сургууль байдгаас 30 гаруй нь оролцож байгаа ажээ. Тус шалгаруулалт нь хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 21-нд буюу өнөөдөр болж байгаа бол хоёрдугаар шатны шалгаруулалт  тавдугаар сард болох юм.

“Монгол чадвар 2014” тэмцээнийг  Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа юм байна. Тус тэмцээний зорилго нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх сургалын орчныг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх, монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх зэрэг олон давуу талтай зорилгыг агуулж буйгаараа онцлогтой аж.

Э.ТЭКҮ











NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж