Чөлөөт бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
ЭРЭГТЭЙ:
42 кг: Б.Отгонбаяр /Увс/
46 кг: Н.Насанбуян /Дархан-Уул, “Мега-Старс” клуб/
50 кг: Б.Ариунболд /БТСДуС/
54 кг: Ч.Сүрэнжав /СХД, “Ирээдүй”/
58 кг: Э.Цэрэнтогтох /Орхон, “Ирээдүйн одод”/
63 кг: С.Энхболд /Арслан/
69 кг: М.Цогтгэрэл /Орхон, “Ирээдүйн одод”/
76 кг: З.Сумъяабазар /Арслан/
85 кг: Н.Галсандорж /Завхан/
100 кг: Б.Бямба-Эрдэнэ /Орхон, “Хангарьд”/
ЭМЭГТЭЙ:
38 кг: З.Пүрэвжаргал /БЗД/
40 кг: Ц.Лхамхүү /Баянхонгор/
43 кг: Б.Сэлэнгэ /Орхон, “Ирээдүйн одод”/
46 кг: Б.Дөлгөөн /Налайх/
49 кг: С.Хулан /Ганьт/
52 кг: С.Энхтунгалаг /БТСДуС/
56 кг: Н.Цэнгэлмаа /БЗД/
60 кг: Г.Отгонжаргал /Орхон, “Ирээдүйн одод”/
65 кг: Э.Даваанасан /БТСДуС/
70 кг: Г.Ариунжаргал /Архангай/
Өсвөрийн бөхчүүд “Арслан” клубын дасгалжуулагч Ц.Гантөгс, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын сургуулийн багш Б.Идэрсайхан, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаяр, БТСДуС-ийн багш Г.Пүрэвбаатар, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлага дор тивийн аваргад өрсөлдөх ажээ.
Сануулахад, өнгөрсөн жил Монгол Улсад зохион байгуулсан Ази тивийн чөлөөт бөхийн өсвөрийн аваргын тэмцээнээс Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн билээ.