2014 оны нэгдүгээр улиралд нүүрсний экспортын хэмжээ 3.7 сая тн болж, үнийн дүн нь 206.4 сая ам.доллар хүрсэн байна. Нүүрсний экспортын тоо хэмжээ 8.7 хувиар өссөн ч үнийн дүн нь 1.4 хувиар буурсан нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой гэв. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний экспортынхоо нэлээдгүй хэсгээр “Чалко” компанийн өрийг төлж байгаа бөгөөд одоогоор нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс 132 сая ам.долларын өр үлдээд байгаа. Зэсийн экспорт 52.9 хувиар өсч 214.1 мянган тн хүрсэн бөгөөд 349.2 сая ам.долларын орлого олсон бол алтны экспорт 2.2 тн буюу 89.8 сая ам.доллар хүрсэн нь экспортолсон алт 120 хувиар, экспортын дүн 110.4 хувиар өссөн дүн ажээ.
О.САР