БТСГ Өвөрмонгол, Буриадын талтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

БТСГ Өвөрмонгол, Буриадын талтай хамтран ажиллана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Буриад улсын Биеийн тамир спортын хороо, ӨМӨЗО-ы Биеийн тамир, спорт хорооны удирдлагууд өнөөдөр Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Өчигдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, ОХУ-ын Буриад улсын БТСХ-ны дарга Владислов Матвеевич Бумбошкин, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Биеийн тамир, спортын хорооны дэд дарга Ли Жи Ёо нар уулзаж, гурван байгууллагын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсон юм.

Өнөөдөр дээрх байгууллагуудын удирдлагууд Санамж бичигт гарын үсэг зурснаар 2012 оны Лондонгийн олимп хүртэлх хугацаанд хамтран ажиллах хэд хэдэн чиглэл тодорхойлогдлоо. Тухайлбал, олимпийн цикльд гурван улсын шигшээ багийнхан хамтарсан бэлтгэлд хамрагдах, 2013 онд болох Бүх Хятадын ард түмний спартакиадад Өвөрмонголын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийн дэмжлэг үзүүлэх, энэ оны есдүгээр сард БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод Олон улсын хүүхдийн спортын II наадмыг зохион байгуулах гэсэн үндсэн чиглэл дээр санал нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж