Зарим барилгын материалын үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Зарим барилгын материалын үнэ өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сард худалдаалсан эх орны үйлдвэрийн болон БНХАУ, ОХУ, БНСУ-аас оруулж ирдэг барилгын гол материалын үнэд судалгаа хийжээ. Дотоодын үйлдвэрийн нэг шоо шалны банзны үнэ жилийн өмнөхөөс 40 мянган төгрөг буюу 20 хувь, захалсан банзны үнэ таван мянган төгрөг буюу 14.3 хувь, нэг ам метр вакум цонхны үнэ найман мянган төгрөг буюу 8.9 хувиар өсчээ. Улаан тоосгоны ширхэгийн үнэ 66 төгрөг буюу 21.4 хувь, хөнгөн бетоных 13 мянган төгрөг буюу 8.8 хувиар буурсан байна.

БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг шалны хавтангийн үнэ 650 төгрөг буюу 76.5 хувь, уян шүршүүрийнх 12 мянган төгрөг буюу 41.7 хувь, тосон будгийнх 500 төгрөг буюу 20 хувиар өчсээ. Харин нэг кг хадаасны үнэ 500 төгрөг буюу 20 хувь, цементийнх 1400 төгрөг буюу 14.3 хувиар буурсан байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн чулуутай боодол хар цаасны үнэ хоёр мянган төгрөг буюу 10 хувиар өсчээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж