ДОХ-ын тохиолдол 158 болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

ДОХ-ын тохиолдол 158 болжээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол долоон удаа гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 158  болсон гэнэ.

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо энэ оны эхний улирлын байдлаар 7967 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2571 буюу 24.4 хувиар буурсан байна. Ийнхүү буурахад гахайн хавдраар өвчлөгсдийн тоо 93 хувь, вируст гепатитынх 71 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин өмнөх оны мөн үеийхнээс сүрьеэ, тэмбүүгээр өвчлөгсдийн тоо найм гаруй хувиар өсчээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж