Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Алаг тахийн унага

Фото: Frank Augstein / AP / East News

2014.04.18. Герман. Вупперталь хотын амьтны хүрээлэнгийн алаг тахийн унага эхтэйгээ тоглож байгаа нь. Жамбо гэж нэрлэгдсэн унага өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд төрсөн ба одоо л олны өмнө задгай хашаанд гарч иржээ.

Алаг тахь нь үр төлөө 361-372 өдөр тээдэг ба заримдаа 390 өдрийн дараа төллөдөг гэнэ.  Тахийн унага төрөөд 10-15 минутын дараа хөл дээрээ босч анхны алхамаа хийдэг. Дөчөөд минутын дараа эхийнхээ дэргэж харайж цовхорч эхэлнэ. Эхийнх нь амтлаг, ягаандуу өнгийн сүү нь унагыг элдэв өвчнөөс хамгаалдаг. Африкийн саваннад тахийн сүрэг нь араатан амьтнаас хамгаалан үр төлөө дундаа хашин явдаг гэнэ. Унага эхийгээ шууд дуу, үнэрээр нь мөн зураасаар нь андууралгүйгээр таньдаг. Алаг тахь бүрийн зураас нь хүний хурууны хээ шиг давтагдахгүй өөр өөр ажээ. Мөн зураасаар сүрэг дотроо тахиуд хамаатан саднаа танидаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж