Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн


Фото: Leo Solinap / Reuters / Vostock photo

2014.04.16. Филиппин. Отон мужийн хүмүүс «Филиппин дэх дэлхийн зул» гэх арга хэмжээний үеэр зул асааж байна. Энэ жилийн арга хэмжээ нь галаар үүсгэсэн хамгийн том зураглал нэртэйгээр Гиннессийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн байна. Энэ удаа 56 мянга 690 зулын гэрлээ таван секундын харанхуй дотор Филиппиний газрын зургийг бүтээсэн байв. World Peace through Inner Peace («Дотоод ертөнцөөр дамжуулан даян дэлхийд энх тайван») гэсэн уриа ба үүнийг зохион байгуулсан орон нутгийн Бясалгалын төвийн лого бас гэрэлтэж байв. Энэ удаагийн үйлдлээрээ филиппинчууд 2009 онд Фейсалабад (Пакистан) хотод 118 хүн 35 мянга 478 дэн асаасан өмнөх дээд амжилтыг эвджээ.

Ер нь бол, «Филиппин дэх дэлхийн зул» арга хэмжээг дээд амжилт бүртгүүлэхээр зохион байгуулаагүй ба гол зорилго нь олон улсын эдийн засгийн хямралууд, терроризм, байгалийн гамшиг нүүрлэсэн энэ цагт хүмүүст сэтгэлийн тэнхээ амарлингүйг бясалгалаар авчрах явдал байжээ. Үүнийг гүйцэтгэхэд 100 мянган хүн 30 минутын турш бясалгал хийсэн байна. Тэд өнгөрсөн оны Хайян гэх далайн шуурганд хохирогчдыгн дурсгалыг хүндэтгэжээ.

«Филиппин дэх дэлхийн зул»  арга хэмжээ анх удаа 2013 оны тавдугаар сард тэмдэглэж бас нэг дэлхийн дээд амжилтыг тогтоон 15 мянга 185 дэнлүүг тэнгэрт хөөргөсөн юм. Үүний өмнөх ийм дээд амжилт Румынд 2012 оны зургадугаар сард тогтоож 12 мянга 740 дэнлүүг агаарт хөөргөсөн байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж